Хуанли

4-р сар 2024

ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Мэдээлэл

2015/8/1-НЭЭС УБТЗ ТЭЭВЭРЛЭГДЭХ ЗАРИМ АЧААНЫ ТАРИФ ӨСӨХӨӨР БОЛЛОО.
2015-07-29 10:21:58 2427
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2015/7/24-ны А-163 тоот тушаалын дагуу 2015/8/1-ний өдрөөс эхлэн зарим ачааг төмөр замаар тээвэрлэхэд тарифыг доорх байдлаар өөрчлөхөөр болжээ. Үүнд: 1. 7-р бүлэг буюу жонш, жоншны концетрат коксын тариф 10% 2. 8-р бүлэг буюу автомашин, унадаг дугуй, мотоцикл зэрэг тээврийн хэрэгсэл, ХАА-н механизм тэдгээрийн задалсан задлаагүй, бие анги, зүйлсийн тариф 10% 3. 11-р бүлэг буюу чулуун нүүрс болон экспортын нүүрс
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАРИФ ӨСӨХӨӨР БОЛЛОО
2015-06-17 11:47:45 2417
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2015/6/15-ны А-133 тоот тушаалын дагуу 2015/6/21-ний өдрөөс эхлэн зарим ачааг төмөр замаар тээвэрлэхэд тарифыг доорх байдлаар өөрчлөхөөр болжээ. Үүнд: 1. 4-р бүлэг буюу мод модон материалын тариф 10% 2. 11-р бүлэг буюу чулуун нүүрс болон экспортын нүүрсний тариф 10% 3. 15-р бүлэг буюу чингэлэг тээврийн тариф 10% тус тус нэмэгдэхээр болжээ.
Бидний тухай

Батжих Хишиг ХХК нь олон улсын холимог тээвэр, импорт , экспортын ачаа барааг гадаадын харилцагч зууч, далайн тээврийн компани болон тэдгээрийн төлөөлөгчдөөр дамжуулан хүлээн авч найдвартай түргэн шуурхай ажиллаж, боломжит хямд өртгөөр тээвэрлэдэг. Төмөр зам , авто замаар хилээр Батжих Хишиг Транс нэр дээр орж ирсэн ачааг манай компаний Замын Үүд, Сүхбаатар дахь хилийн төлөөлөгчид хүлээн авч тээврийн бичиг баримтыг шалган, Монгол вагонд хамгийн боломжит хугацаанд шилжүүлэн ачиж Улаанбаатар, Эрдэнэт, Дархан өртөөнд хүлээн авагчын хүссэн газар хүргэж өгдөг.

Авто замын тээвэр

Бид таны чингэлэг болон овор хэмжээ ихтэй ачааг Улаанбаатар хот дотор болон орон нутагт тээвэрлэх шаарлагатай бол тээврийн горимын дагуу тээвэрлэж хүргэх болно. Мөн бид Гаалийн итгэмжлэгдсэн машинаар таны ачааг тээвэрлэх боломжтой.
дэлгэрэнгүй»

Төмөр замын тээвэр

Монголын төмөр зам нь Орос Хятадын төмөр замтай Замын Үүд, Сүхбаатар боомтоор холбогддог бөгөөд нийт 1110 км болно. Хоёр хилийн өртөөнөөс бид таны импортын ачаатай чингэлэг болон вагоныг цаг алдалгүй хүлээн авч хүрэх өртөө хүртэл галт тэргээр тээвэрлэх болно. Мөн Улаанбаатар өртөөнөөс экспортоор арьс шир, тоног төхөөрөмж, хүнс болон барааг төмөр замаар найдвартай тээвэрлэж 2 дагч орон болох Хятад улсаар дамжуулан цааш далайгаар гаргах боломжтой.
дэлгэрэнгүй»

Далайн тээвэр

Монгол улс нь далайд гарцгүй учир урд замаар ачаа бараа тээвэрлэхэд Хятад улсын Синган боомтоор дамжуулан гуравдагч орнуудаас далайгаар тээвэрлэнэ. Манай компани нь K-line, COSCO, China shipping, OOCL, Namsung, Sinokor гэх мэт далайн тээврийн боомтуудтай хамтран ажилдаг бөгөөд таны хүссэн боомтоос хямд тарифаар найдвартай тээвэрлэлт хийнэ.

  • Далайн боомт хоорондын тээвэр
  • Боомт дахь терминал үйлчилгээ
  • Боомтоос төмөр зам болон авто замын холимог тээвэрлэлт хийнэ.

дэлгэрэнгүй»