Хуанли

4-р сар 2024

ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Мэдээлэл

2015/8/1-НЭЭС УБТЗ ТЭЭВЭРЛЭГДЭХ ЗАРИМ АЧААНЫ ТАРИФ ӨСӨХӨӨР БОЛЛОО.
2015-07-29 10:21:58 2434
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2015/7/24-ны А-163 тоот тушаалын дагуу 2015/8/1-ний өдрөөс эхлэн зарим ачааг төмөр замаар тээвэрлэхэд тарифыг доорх байдлаар өөрчлөхөөр болжээ. Үүнд: 1. 7-р бүлэг буюу жонш, жоншны концетрат коксын тариф 10% 2. 8-р бүлэг буюу автомашин, унадаг дугуй, мотоцикл зэрэг тээврийн хэрэгсэл, ХАА-н механизм тэдгээрийн задалсан задлаагүй, бие анги, зүйлсийн тариф 10% 3. 11-р бүлэг буюу чулуун нүүрс болон экспортын нүүрс
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАРИФ ӨСӨХӨӨР БОЛЛОО
2015-06-17 11:47:45 2424
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2015/6/15-ны А-133 тоот тушаалын дагуу 2015/6/21-ний өдрөөс эхлэн зарим ачааг төмөр замаар тээвэрлэхэд тарифыг доорх байдлаар өөрчлөхөөр болжээ. Үүнд: 1. 4-р бүлэг буюу мод модон материалын тариф 10% 2. 11-р бүлэг буюу чулуун нүүрс болон экспортын нүүрсний тариф 10% 3. 15-р бүлэг буюу чингэлэг тээврийн тариф 10% тус тус нэмэгдэхээр болжээ.
ИНКОТЕРМС 2000 БА 2010 ДҮРМҮҮДИЙН ҮНДСЭН ЯЛГАА

Инкотермс 2000 дүрэм нь E,F,C,D гэсэн үндсэн 4 бүлэг, 13 нөхцөлтэй. Дээрх нөхцлүүдээс D бүлгийн (DAF, DES, DEQ, DDU цаашид хэрэглэгдэхгүй болж Инкотермс 201- дүрмээр DAT, DAP нөхцлүүд шинээр бий болсон.

Инкотермс 2010 дүрэмд ороогүй DAF нөхцлийг далайд гарцгүй улс орнууд, хил залгаа улс орнууд худалдааны практиктаа өргөн ашигладаг байсан. Манай улсын ихэнх худалдаа хийж байгаа хуулийн этгээдүүд DAF нөхцлийг гэрээндээ түлхүү хэрэглэж ирсэн төдийгүй гаалийн татвар хураамж DAF үнээр тооцох гаалийн татвар байдаг. Энэ нөхцлөөр худалдагчаас худалдан авагчид ачаа барааг нэрлэсэн хилийн цэг дээр худалдагчаас худалдан авагчид шилжүүлэх ба нэрлэсэн хилийн цэг нь экспортын хилийн цэг байхаар заасан. Талууд өөрийн орны нутаг дэвсгэр дээгүүр гарах аливаа зардал, эрсдлийг тус тусдаа хариуцах үүрэг хүлээдэг. Харин DES, DEQ нөхцлүүдийг зөвхөн далайн болон дотооодын усан замын тээвэрт хэрэглэж, худалдагч нь нэрлэсэн тохиролцсон боомт хүртэлх бүх зардлыг хариуцна. Нэрлэсэн тохиролцсон боомт нь худалдан авагчийн нутаг дэвсгэр байдаг.

DDU нөхцөл нь DAF нөхцөлтэй төстэй боловч нэрлэсэн хүлээлгэж өгөх газар нь худалдан авагчийн нутаг дэвсгэрт худалдан авагчийн нэрлэсэн цэг байдаг. Худалдан авагч нь импортын гаалийн бүрдүүлэлтээс бусад үүргийг хариуцахгүй. Дээрх нөхцлүүдийн дагуу талууд өөрт ногдох зардал эрсдлүүдийг хариуцах бөгөөд эрсдлийг худалдагч илүүтэй үүрдэг.

Худалдааны баримт бичгүүдийн давхардлыг арилгах, цаасны зардлыг багасгах, худалдааг хөнгөвчлөх зорилгоор Инкотермс 2010 дүрмээр цахим хэлбэрийн бичиг баримтыг хэрэглэх боломжийг нээсэн.

Түүнчлэн даатгалын асуудалд даатгалын институтээс санал болгосон өөрчлөлтүүдийг оруулсан. DAT буюу Delivered AT Terminal (Терминал дээр хүлээлгэж өгөх) нөхцөл шинээр бий болсноор ачаа барааг терминал дээр хадгалах болон түүнтэй холбоотой бусад үүрэг хариуцлагын тухай нарийн заавар, зөвлөмжүүд орсон.

Инкотермс 2010 дүрмээр 2 бүлэг (бүх төрлийн тээвэрт, Усан замын тээвэрт) 11 нөхцөл (EXW, FCA, FOB, FAS, CFR, CIF, CIP, DAT, DAP, DDP) тэй байхаар өөрчлөлт тус тус оржээ.

БҮХ ТӨРЛИЙН ТЭЭВЭРТ АШИГЛАХ ДҮРЭМ

EXW - EX WORKS – Худалдагч талын ганц vvрэг нь энэ тохиолдолд бараа таваарыг өөрийн vйлдвэр дотор хvлээлгэн өгөх ба бусад бvх vйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой зардлыг худалдан авагч тал өөрөө хариуцна.

FCA - FREE CARRIER – Худалдан авагч тал бараа таваар зөөвөрлөх, тээвэрлэх төрлөө сонгоно. Худалдагч тал бараа таваарыг тээвэрлэгч байгууллагад хvлээлгэн өгсөнөөр хариуцлага дуусах ба vvнээс хойш худалдан авагч тал өөрөө хариуцна. Хэрэв худалдан авагч экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийхийг хүсэхгүй байгаа бол энэ нөхцөлөөр худалдан авалтынхаа гэрээг хийвэл тохиромжтой.

CPT - CARRIAGE PAID TO- Худалдагч тал тээвэрлэгчийг сонгон нөгөө талтай тохиролцсон газар хvртэлх бараа таваартай холбоотой бvх зардлыг хариуцна. Өөрөөр хэлбэл худалдагч барааны экспортын бүрдүүлэлтийг хийж нийлүүлэх нэрлэсэн газар хүртэл хүргэх үүрэг хүлээнэ. Энэ үед худалдагч талын бараа нийлүүлэх нэрлэсэн газар нь худалдан авагчийн улсын газар байна.

CIP - CARRIAGE AND INSURANCE PAID TO- Энд худалдагч тал өмнөх CFR- тэй ижил нөхцөлөөр хариуцлага хvлээх ба vvндээр нэмж дараагийн боомт хvртэлх тээвэрлэлтийн явцад бараа тавааралдагдах, эвдэрч хэмхрэхийн эсрэг даатгалын зардлыг хариуцна.

DAT - DELIVERED AT TERMINAL- Худалдагч тал худалдан авагчийн нэрлэсэн газарт барааг авчрахтай холбоотой бүх эрсдэл болон нэрлэсэн газар ачааг нэрлэсэн терминал дээр буулгахтай холбоотой эрсдлийг хамтад нь хариуцна. Нэрлэсэн газар нь худалдан авагчийн улсын газар байна.

DAP - DELIVERED AT PLACE- Худалдагч тал худалдан авагчийн нэрлэсэн газарт тээврийн хэрэгслээс барааг буулгахад бэлэн болсон ачааг худалдан авагчийн зөвшөөрсөн цэгт хүлээлгэж өгнө.

DDP - DELIVERED DUTY PAID- Энд худалдагч тал нь бараа таваар vйлдвэрээс гараад худалдан авагч талд буулган хvлээлгэн өгөх хvртэл гарах бvх зардлыг хариуцна.

ДАЛАЙН БА ДОТООДЫН УСАН ЗАМЫН ТЭЭВЭРТ АШИГЛАХ ДҮРЭМ

FAS-FREE ALONGSIDE SHIP- Бараа таваарыг усан онгоцны боомтын тавцанд буюу усан онгоцны хашлагын дагуу хvргэнэ.Хэрэв ачааг чингэлэгт хийж тээвэрлэх бол терминал дээр барааг шилжүүлэх ба FCA нөхцөл тохирно.

FAS үнэ нь тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарсан буюу зөвхөн усан замын тээвэрт ашиглагддаг ба FCA үнийг тооцно.

FOB-FREE ON BOARD- Худалдагч тал энэ гэрээгээр бараа таваарыг худалдан авагч талын сонгосон усан онгоцонд ачиж, худалдан авагч тал далайн тээврийн зардал болон энэ мөчөөс хойшхи бvх зардал эрсдлийг хариуцна. Энд бараа таваар экспортлохтой холбоотой бvх баримт бичиг, гаалийн асуудлыг худалдагч тал хариуцна. .

CFR-COST AND FREIGHT- Худалдагч тал тээвэрлэх усан онгоцыг сонгох ба бараа таваарыг ачиж дараагийн боомт хvртэлх далайн тээврийн зардлыг төлнө. Худалдагч тал бараа таваар ачих болон экспортлоход шаардлагатай бvх баримт бичиг болон төлбөрийг хариуцна. Худалдагч тал хvлээлгэн өгсөн боомтоос хойш бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэх болон ямар нэг илvv зардал гарвал худалдан авагч тал өөрөө хариуцна.

CIF-COST INSURANCE AND FREIGHT- Энд худалдагч тал өмнөх CFR- тэй ижил нөхцөлөөр хариуцлага хvлээх ба vvн дээр нэмж дараагийн боомт хvртэлх тээвэрлэлтийн явцад бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэхийн эсрэг даатгалын зардлыг хариуцна.

/ Товчлолыг МҮХАҮТ-с гаргасан " Гадаад худалдааний нийлүүлэлтийн ИНКОТЕРМС 2010"  номноос авав

Товчилсон нэр болон тайлбар
Товчилсон нэр Тайлбар Орчуулга
A.F.B. air freight bill агаарын ачааны дагалдах хуудас
a.g.w.t. actual gross weight нийт бодит жин
A.N. arrival notice ирсэн мэдээ
A/R all risks бvх эрсдэл
acc. acceptance, accepted хvлээн зєвшєєрсєн байдал, хvлээн авах
acc.cor. according to the custom of the port боомтын гаалийн дvрмээр
ACPT acceptance хvлээн авах, тєлбєрийн гэрээ
ADR European Agreement concerning the international Олон улсын хамаарах Европын гэрээ
AETR European Agreement concerning the work of crews of Багын ажлыг хамаарах Европын гэрээ
AFRA Average freight rate assessment ачааны татварын дундаж тvвшин
Agcy Agency агентлаг, газар
AGRT Agreement гэрээ хэлэлцээр
Agt. Agent агент бие тєлєєлєгч
AI all inclusive бvгдийг багтаасан
AIR DRAFT length between water level and vessel's rail усны тvвшин ба хєлєг онгоцны хашлага хоорондын зай
AQI Agriculture quarantine inspection ХАА-н хорио цээрийн хяналт шалгалт
ASAP as soon as possible аль болох хурдан, боломжтой болмогц
ASF as follows даган мєрдєх
ATTN Attention Анхаарал
C&F cost and freight єртєг болон тээврийн хєлсийг оруулсан vнэ
HAWB House Air Way Bill Олон улсын агаарын тээврийн баримт (илгээгч ба хvлээн авагчийн нэр бvхий)
LNG Carrier Liquified Natural Gas Carrier шингэрvvлсэн байгалийн хий тээвэрлэх хоолой
MAWB Master Air Way Bill Олон улсын агаарын тээврийн баримт (зуучуудын нэрс бvхий)
NVOCC Non-Vessel Operating Common Carrier эх газрын ачаа тээвэрлэгч
OBL Original Bill of Lading Далайн тээврийн эх баримт
OCP Overland Common Port нийтийн хуурай замын боомт
PTSC Post Terminal Service Charge боомт болон чингэлгийн талбайн vйлчилгээний хєлс
TCOD Total Cost Of Distribution Хувиарлалтын нийт єртєг
THC Terminal Handling Charge чингэлгийн талбайд чингэлэг байрлуулсаны хєлс
TOC Term Of Sale худалдааны нєхцєл, хэлэлцээрийн нєхцєл

 

RWB

 

Rail Way Bill

 

Төмөр замын тээврийн эх баримт

 

The respective meaning of the terms FCL, LCL, CY, and CFS is as follows:


FCL

  —–

full container load;                                   Бүтэн чингэлэгийн ачилт
full carload                                               Бүрэн багтаамжаар  дүүргэх

LCL

  —–

less than container load;                         Чингэлэгээс бага хэмжээний ачилт
loose container load;                               Чингэлэг ачилтанд тодорхой бус                            
less than carload;                                    Багтаамжаас бага хэмжээний ачилт
loose carload                                           Багтаамжид тодорхойгүй ачилт

CY

  —–

container yard                                         Чингэлгийн талбай

CFS

  —–

container freight station                          Чингэлэг тээврийн өртөө