Хуанли

4-р сар 2024

ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ БУЮУ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
2014-06-08 11:18:57

1.      Монгол улсын Засгийн  газраас  хэрэгжүүлж буй “Шинэчлэлт” хөтөлбөрийн хүрээнд  УБТЗ-ын хэмжээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг гарган батлуулж , дараах томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Үүнд:

- Урт бүрэлдэхүүнтэй хүнд жинтэй галт тэргийг аялуулж, тээх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2ТЭ116УМ илчит тэргийг 2М62М илчит тэрэгтэй хослуулан 6800 тн жинтэй галт тэргийг Толгойтоос Замын –Үүд хүртэл аялуулж байна.

- АНУ-ын General Electric  компаний хүчний модулиар модернизаци хийж,  “Загал-008, 009, 010”  серийн 6 секци буюу 3 илчит тэргийг  бүтээж, 2013 оны 06-р сарын 03-ны өдөр  албан ёсоор ашиглалтанд хүлээлгэж өгсөн.

“Загал-008,009,010 “ серийн илчит тэрэгнүүдийн  онцлог:

• Зүтгүүр ашиглалтын хугацаа 15-20 жилээр уртассан

• Засвар хоорондын гүйлт  өснө.

• Урд өмнө ашиглаж байсан 2М62 серийн  илчит тэрэгтэй харьцуулахад хүчин чадал   30%-иар өсөж,  түлшийн хувийн зарцуулалт  10%  буурсан.

• Зүтгүүрийн аюулгүй ажиллагааны систем боловсронгуй болсон

• Засварын зардал болон ашиглалтын  зардал багассан.

• Бүхээгний гэрэлтүүлэг,  агааржуулалтын системийг өөрчилж, зүтгүүрийн бригадын ажиллах тав тухтай байдлыг хангасан.

- Өргөн  хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг хурдан шуурхай хэрэглэгчид хүргэх зорилгоор  Замын-Үүд –Улаанбаатарын чиглэлд хатуу зурмагт галт тэргийг аялуулж, 2013 оноос  2014 оны 5 сар  хүртэл хугацаанд   хүнс, цемент,гол нэрийн барилгын материал зэрэг    4 сая илүү тонн ачаа тээвэрлээд байна

- Орон нутаг болон олон улсын галт тэрэгний худалдаалтын  интернет захиалга,  худалдаалтын программ хангамжийг  зохиосон бөгөөд одоогийн байдлаар нэвтрүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байна.

- УБТЗ-ын даргын 2013 оны 02-р сард батлагдсан А-40 тушаалд УБТЗ-ын ажилтнуудын  хэрэглэх дүрэмт хувцасны шинэ загварыг гарган баталсан

2.      Техникийн шинэчлэлийн асуудлаар

- Монгол-Оросын хувь нийлүүлсэн  “Улаанбаатар төмөр зам”  нийгэмлэг түүхэндээ анх удаа зүтгүүрийн засвар үйлчилгээг тухайн зүтгүүрийн  үйлдвэрлэгчийн сервис үйлчлилгээг авч ашигласан.  2010 оноос Улаанбаатар төмөр замд  ашиглаж байгаа 2ТЭ116УМ серийн илчит тэргэнд хийх засвар үйлчилгээг тухайн зүтгүүрийг үйлдвэрлэгч болох “Трансмашхолдинг” компаний  техникийн үйлчилгээ, засвар хариуцсан охин компани болох “ТМХ-сервис” компаний салбар  компани “ТМХ-С” удирдлага, зохион байгуулалтаар хангаж, УБТЗ-ын зүтгүүрийн деподын ажилчид  гүйцэтгэж байна.

-       Хөтөлийн төмөр бетон дэрийн үйлдвэрт  Краны замд зориулсан тусгай хийцийн бетон дэрийг үйлдвэрлэж эхэллээ .

Энэхүү тусгай хийцийн төмөр бетон дэр:

•       Модон дэрийн хэрэглээг багасгаж, байгаль орчинд ээлтэй технолгийг нэвтрүүлэх Засгийн газрын хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ болов.

•       Краны замд шаардагддаг дэрийн тоо  хэмжээг цөөрүүлэхийн хамт,   ачаалалт даах чадварыг дээшлүүлэх бололцоог олгож байна.

-       УБТЗ-ын 2013 оны их засварын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу урд хэсэгт  53 км , хойд хэсэгт 7,9 км замын , нийт 60,9 км замын  их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн.

-       Улаанбаатар1-Улаанбаатар2  хэсэглэлийн 1 км урттай 2-дахь замыг барьж байгуулан  2013 оны 10-р сард  ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

-       2013 оны 12-р сарын 03-ны өдөр түүхэндээ анх удаа Сайншанд-Агьсүмбэт   хоорондын 857-р км-т алсын удирдлагатай микропроцессорын цахилгаан төвлөрүүлэлттэй автомат зөрлөгийг барьж , ашиглалтанд хүлээлгэн өглөө.  ОХУ, Шведийн хамтарсан “Transportation Bombardier”  компаний технологиор УБТЗ-ын инженер техникийн  ажилтнууд

богино хугацаанд барьсан уг зөрлөгийн  гол төхөөрөмж EBILOCK-950 нь  857-р км-т байрлаж, суман шилжүүлэг, дохио болон бусад төхөөрөмжүүдийг зэргэлдээх Агьсүмбэт дэх удирдлагын автоматжуулсан байрнааас удирдах юм.

 

- Улаанбаатар суудлын вагон депо 2013 онд 3,8 сая  зорчигч тээвэрлэсэн бөгөөд  68 зорчигчийн вагонд их засвар, 217 вагонд урсгал засварыг хийж гүйцэтгсэн бөгөөд  анх удаагаа КР-2 бүрэн хэмжээний их засварыг  хийгээд байна.

- Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлтийн хүрэээнд  2014 оны 05-р сарын 09-ны өдөр ОХУ-ын Тверийн вагоны үйлдвэрт бүтээсэн зорчигчийн 15 вагоныг хүлээн авлаа.

3.      Төмөр замчдын нийгмийн хангамж болон УБТЗ-ын нийгмийн өмнө хүлээх үүргийн талаар

Төмөр замчдыг орон сууцжуулав

-       УБТЗ-аас хэрэгжүүлж буй “Төмөр замчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд  2012 оноос эхлэн 450 орчим  төмөр замчин  шинэ орон сууцанд орсон байна.

“Эрүүл мэндийн оношлогооны төв” нээгдлээ

-       УБТЗ-ын Төв эмнэлгийнхэн Замын захиргааны хөрөнгө оруулалт,  БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Оношлогооны төв”-ийг,  УБТЗ-ын ахмадын сангаас санхүүжүүлэн  “Ахмадын уламжлалт эмчилгээний тасаг”-ийг тус тус нээв.

« буцах