Хуанли

4-р сар 2024

ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
8002 ТОНН АЧААТАЙ ГАЛТ ТЭРГИЙГ АНХ УДАА АЯЛУУЛАВ
2014-06-08 11:21:04

Б.хишиг

Тээх, нэвтрүүлэх чадварыг  сайжруулах жилийн хүрээнд УБТЗ түүхэндээ анх удаа 8002 тонн ачаатай галт тэргийг туршилтын журмаар аялууллаа.  Өчигдөр зохион байгуулсан  уг үйл ажиллагааны үеэр 1378 метр урттай, 2656 дугаар галт тэрэг нийт 92 вагон, 8002 тонн ачаатайгаар Багахангай-Чойр чиглэлд аялсан юм. Туршилтын галт тэргийг аялуулахтай холбогдуулан Замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж нарын албаны хүмүүс хүрэлцэн очиж, танилцлаа.

Энэ талаар Улаанбаатар татах хэсгийн дарга, МУГТ Н.Хуяг-Эрдэнэ “УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны тавдугаар сарын 14-ний А122 тоот тушаалаар нэгтгэсэн галт тэрэг буюу 8002 тонн ачаа тээвэрлэсэн урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг Монгол Улсын түүхэнд анх удаа аялуулж байна. Энэхүү галт тэрэгний бүрэлдэхүүнийг найруулахдаа эхний зүтгүүрээс 41 вагоны дараа хоёр дахь зүтгүүрийг оруулсан. Туршилтын галт тэрэгний аялал амжилттай байна гэж үзвэл цаашид  дээрх урт бүрэлдэхүүнээрээ тээвэрлэлт хийж, цаг хугацаа зардал хэмнэх боломж бүрдэх юм. Тийм ч болохоор энэ ажилд УБТЗ-ын удирдлагууд, нийт хөдөлгөөнчид өндөр ач холбогдол өгөн ажиллаж байна. Өмнө нь, 4500-6000 тонн ачаатай, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг аялуулдаг байсан. УБТЗ нэг гол замтай болохоор  дараагийн галт тэргүүдийг хүлээлгэх, зөрүүлэх гээд олон ажил ундардаг. Харин урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг аялуулснаар дээрх асуудал бүрэн шийдэгдэж олон хэмнэлт гарах юм” гэв.

« буцах