Хуанли

4-р сар 2024

ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
А.Гансүхийн санаачилсан “Богд хан төмөр зам” төслийн санхүүжилт шийдэгдлээ
2014-10-06 17:10:53

ам, тээврийн сайд А.Гансүх одоогоос яг хоёр жилийн өмнө Богдхан уулын урдуур төмөр замын суурь бүтэц барих бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх  болсноо зарласан юм. Тэгвэл саяхан Азийн хөгжлийн банкнаас энэхүү төслийг санхүүжүүлэхээр санамж бичиг байгуулсан байна. Санамж бичигт Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Манлайбаяр, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Тээвэр, харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Шарад Саксена нар өнгөрөгч баасан гарагт ЗТЯ-нд гарын үсэг зурлаа.

Тодруулбал, “Богд хан төмөр зам” төсөлд Азийн хөгжлийн банкнаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох, 550 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар судалгааны ажлыг эхлүүлэхээр боллоо. Энэхүү төслийн дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Богд хан уулын өвөрт байрлах Төв аймгийн Хөшгийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайруулан Мааньт өртөөтэй холбох шинэ төмөр замын суурь бүтэц болох Богд хан төмөр замыг барих юм.“Богд хан төмөр зам” төслийг хэрэгжүүлснээр УБТЗ-ын хоёр дахь төмөр зам баригдах бөгөөд ОХУ-аас Хятад руу явж буй галт тэрэг Богд хан уулын урдуур баригдах төмөр замаар дайран өнгөрч, Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч  байгаа 35 км төмөр замыг хотын нийтийн тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэг /рэйлбус/-ний үйлчилгээг улам өргөжүүлэх боломжийг нээх юм. Монголд нийтийн тээврийн хоёрдахь урсгалыг бий болгож, нийслэл хотын замын түгжрэлийн асуудлыг давхар шийдэж  байгаагаараа ач холбогдолтой юм.

Өнөөдөр ашиглаж байгаа төмөр зам нь нийслэл хотын төмөр зам болон авто замын нэг төвшинд огтлолцож буй хэсгүүдэд авто замын түгжрэлийг бий болгож байгаа юм. Түүнчлэн  зүтгүүр, яндангаас гарч байгаа утаа нь хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлж, төмөр замаар тээвэрлэж буй аюултай, химийн хортой ачаанаас бий болох эрсдлийг өндөрсгөх, галт тэрэгний дуу чимээ зэрэг нь ард иргэдийн аюулгүй тайван амьдрахад сөрөг нөлөө үзүүлсээр байна. “Богд хан төмөр зам”-ыг барьснаар дээрх асуудлууд давхар шийдэгдэх юм. Одоогоор хотын төвөөр дайран өнгөрч буй төмөр зам дагуу тээвэр логистикийн 11 терминал, ачих буулгах зориулалттай 102 салаа зам байрлаж буй бөгөөд хоногтоо 18 хос галт тэрэг дайран өнгөрдөг юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр хотын А зэрэглэлийн бүсэд 1000 гаруй га газар чөлөөлөгдсөнөөр орон сууц, үйлчилгээний төвүүд, сургууль цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалт хийх боломжтой болох юм. Түүнчлэн Хөшигийн хөндийд холимог тээврийн ачааны нэгдсэн терминалыг төмөр зам, хурдны авто зам, шинэ нисэх буудлыг түшиглэн барих юм байна. 

2014-10-06 11:58:48 - Эдийн засаг 
« буцах