Хуанли

4-р сар 2024

ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Онцгой албан татварыг төгрөгөөр авч байна
2015-02-10 14:24:45

Онцгой албан татварыг төгрөгөөр авч байна

Түгээх    Share on facebookShare on twitter
 
2015-02-09 12:37:33 - Эдийн засаг

Монгол Улсын 2014 оны төсвийн татварын орлого нэг их наяд төгрөгөөр тасарсан, энэ онд мөн дээрх хэмжээгээр тасрах нь тодорхой болсон тул УИХ 2015 оны төсвийн хуульд тодотгол хийхдээ хэд, хэдэн төрлийн татварын хуульд өөрчлөлт оруулсан юм. Онцгой албан татварын тухай хуулийн 6.5 дахь “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сар тутам 25000 америк доллартай тэнцэх хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна” гэсэн заалтын 25.000 америк доллартай гэснийг 36.250.000 төгрөгтэй болгож өөрчилсэн юм. Мөн 6.6 дахь “Онцгой албан татварыг ногдуулахдаа Монголбанкнаас тогтоосон тухайн өдрийн төгрөгийн америк доллартай харьцах албан ёсны ханшийг үндэслэнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр онцгой албан татварыг ам.доллараар авахаа больж, нэгдүгээр сарын 23-наас эхлэн төгрөгөөр тооцдог болжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ\"tatvar\"

 

Импортын суудлын авто машинд ногдуулах онцгой албан татвар\"tatvar\"

« буцах