Хуанли

4-р сар 2024

ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
“Coal Mongolia-2014” эхэллээ
2014-02-20 14:14:25
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2014” чуулга уулзалт өнөөдөр, маргааш хоёр өдөр болно. Энэхүү чуулга уулзалт дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.  Чуулга уулзалтыг Уул уурхайн яам, Уул уурхайн нэгдсэн сан, Ашигт малтмалын газар, “Эрдэнэс МГЛ” хамтран энэ сарын 20, 21-нд зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалтаар нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн ьөлөв байдал, нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төсөлд хөрөнгө оруулалт татах, эрх зүйн орчин болон дэд бүтэц, дэвшилтэт техник технологийн хэрхэн нэвтрүүлэх зэрэг олон асуудлуудыг хэлэлцэх юм байна. Мөн 30 гаруй илтгэл танилцуулах бөгөөд чуулга уулзалтад оролцогчид нүүрсний аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегийн чиг хандлага, нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар, төслийн санхүүжилт, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэл-нүүрс, занарын гүн боловсруулалт, коксжих болон эрчим хүчний нүүрс-хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи, нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь-төр, хувийн хэвшлийн нээлттэй хэлэлцүүлэг гэсэн үндсэн зургаан сэдвийн хүрээнд ярилцах ажээ. Энэ удаагийн чуулганд найман орны 1000 гаруй төлөөлөгч оролцох бол уул уурхайн салбарт ханган нийлүүлэгчийн үйлчилгээ үзүүлдэг 55 компани үзэсгэлэн гаргах юм байна.« буцах